Хайрын өгүүлэг





Бяцхан өгүүллэг Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоциклтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180км/цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өнгөржээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач, гуйж байна.
Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байна юм биш үү!
Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ!Залуу: Тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ!Бүсгүй: Би чамд хайртай! гэхдээ хонгор минь жаахан хурдаа багасгал даа
!Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!Бүсгүй хайрт залуугаа чанга тэврэв.
Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна....Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ. Мотоциклийн осол: Тоормос нь эвдэрснээс болж мотоциклтэй 2 хүн байшин мөргөжээ. Тэр хоёрийн нэг нь газар дээрээ амь насаа алдсан. Харин эмэгтэй нь амьд үлдсэн гэжээ.Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа:  Замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тоормос нь эвдэрснийг ойлгожээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйдээ мэдэгдэхийг хүссэнгүй. Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа нь өөрийн зүүж байсан хамгаалалтийн малгайг хайрт бүсгүйдээ өмсгөөд өөрөө амиа алджээ.


Зүрхний од (Богино хайрын өгүүллэг)







Үүдний хүрэн зандан хаалга нь гэхэд ядруухан айлын жилийн хэрэгцээнээс ч үнэтэй, тансаг зэрэглэлийн байшиндаа залуухан гоо бүсгүй, чамин савалгаатай өндөр зэрэглэлийн брэндийн уснуудаасаа  аль гарт таарснаа тоомжиргүйхэн хүзүүрүүгээ цацалчихаад, өлгүүрт эгнэх өнгө алагласан, ихэмсэг сонгодог даашинзнуудаасаа , москвагийн дуусашгүй урт шил толь болсон дэлгүүрүүдийн хажуугаар нөхөртэйгээ сугадалцан  алхаж явахдаа, үнийг нь ч харалгүй сэтгэлд таарснаа хуруу заана, өмсөж ч үзэлгүй  худалдадагч бүсгүйн  нямбайлан савлаж өгснөөс одоог хүртэл ганц ч удаа угалж үзээгүй   цагаан ноолууран даашинзыг өмсөөд, нөхөртөө зоиулсан элбэг хангалуун ширээндээ сууна, түүнрүүгээ залгалаа.-Байна уу? Хайраа ирж байна уу?-Өө мишка очиж байна. Одоо машинаа тавьж байна.-Ммм заа за хурдлаарай.Түлхүүр шажигнан, гэр дүүрэн дуу хадаасан хайрт хар хүн нь инээд халгиулсаар цахилгаан шиг хурдан алхалсаар том өрөөнд гүйж орж ирээд:-Өө миний Мишка яасан гоё юм бэ? Энэ шаарнууд чинь яасан хөөрхөн юм. Өөрөө үлээсэн юм уу?-Тийн хайраа. За хоолоо ид.-Нөгөө хэдэн солонгосчуудыг баахан дайлж цайллаа хэмээх дөч хэвийж байгаа ч гал цог нь буурах хаа ч болоогүй, сүр хүчит нөхрөө бүсгүй хараад л баймаар. Хамтдаа амьдарсан 3-н жилийг  дэндүү аз жаргалтай өнгөрөөхдөө зүү орохгүй бие биенээ хайрлан халамжилж заримдаа зодолдож нүдэлдэн, хэл ам хийнэ, уйлж унжиж юм юмыг л үзсэндээ. Үе мултрах мултрахдаа хоёр үе мултарсан болохоор насны зөрүү гэдгээс болоод үзэл бодлын ялгаа, Одын өвөлрүү дөхөх намар шиг амьдралын үе, төрөлхийн гоо төрхтэй дээрээ эмэгтэй хүн 20 гарах тусам өнгө зүс туяаран, харсан бүрийн харааг булаадаг ид насан дээрээ ирж байгаа Мишкагийн зун мэт залуу зандан  төрхийг харах бүрт Одын зүрхийг яаж ч болдоггүй цаг хугацааны хууль  дооглон тохуурхах мэт харын сэтгэл түүнд үерлүүлнэ. Үзэсгэлэнт залуу эхнэртээ анх хараад л дурлаж,  хал үзсэн хашир чонын  зангаа жинхэнэ гаргаж байж өөрийн болгож авсан билээ. Түшиг тулгуур нэвт ханхалсан, анхны эхнэрээсээ салаад 8 гаруй жил болж байгаа  идэр насны эр,  үеийн залуучуудаас хавь илүү хайр булаах аргагүй. Одтой амьдарснаас эхлээд Мишка  хорвоо ертөнцийг үеийнхнээсээ нэвт өөрөөр харах болж, ангийнхны яриа хөөрөө байгаа байдал цэцэрлэгийн жаалууд шиг инээдтэй харагдана. Олон насны зөрүүтэй хайртынхаа дэргэд үр хүүхэд шиг нь хэл амаа унжуулаад, “хайраа тэгмээр байна, Тэгье хайраа тэгэхүү? Ээ л дээ” гээд л нялхраад хэвтэнэ, хааяадаа  мөнгөнд дуртай Одыг эргүүлэн  энд тэндээс танилцах хүслээ илэрхийлэн залгах бүсгүйчүүдийн дуудлага, мээсэж хэдийгээр Одын буруу биш ч Мишка хардсандаа балбаж тавьдаг байлаа. Том захиралыг гэртээ залуухан эхнэртээ нүүр нүдгүй зодуулаад суудаг гэвэл ялангуяа Одоос эмээж зүрхшээдэг өрсөлдөгч компанийхан, хамтран ажиллагч сонсоод зүүд зэрэглээ шиг хүлээж авна биз. Мишкагаас болоод Од орой бүр гэртээ цагийн зүү зургаатай зэрэгцэн ирж, хамтдаа хоол хийнэ, ирээдүйнхээ тухай ярилцана, бяцхан маамуу мөрөөднө. Хоёулхнаа л байхдаа бурхнаас учрахаар заяагдсан эхнэр нөхөр шиг тэврэлдэн, аз жаргалтайхан хором мөчийг мэдрэн, зүрхээрээ  инээдэг ч бусад шиг олны дундуур хамтдаа хөтлөлцаж алхах түүх үгүй. Харин гадагшаа амралтаар  явахдаа хэнээс ч айх ичихгүй зайрмаг хүлхээд зоо парк, дэлгүүр хэсээд л гүйдэгдээ.  Иймхэн нууц амьдралтай олон насны зөрүүтэй хос өнөөдөр гурван жилийнхээ ойг тэмдэглэнэ. Мишка Одыг өвч дууриасан эгдүүтэй охинтой болоод, гурвуулаа цуг гэртээ аз жаргалтай байхыг яасан ч их хүснэ вэ. “Хэрвээ охинтой болчихвол чамайг дууриасан буруу сэргэлэн нөхөр гарч ирээд намайг ажил ч хийлгэхгүй,  загнаад суух дэггүй моньд гарч ирнэ дээ. Би ч хүүхэдтэй болвол хэнээс ч ичихгүй. Чамайгаа дууриасан амьтнаа дагуулаад хотоор алхалнаа. Гэхдээ Мишка чи миний хүүхдийг харж чадахгүй. Би өөрөө л харна” хэмээх Одыг Мишка хараад л баймаар.Яг жилийн өмнө Од тэр хоёрын тэмдэглэлт ойн өдөр байж билээ. Харин бүсгүй өнөөдөр ганцаараа үгүй ээ ганцаараа биш түүнийг үнэн сэтгэлээсэ хайрладаг үеийн залуутайгаа энгийн нэгэн байранд, өөр нэгний ирээдүй болон сууж байна. Ганцхан жилийн дотор Од Мишка  хоёрын амьдралд дэндүү хатуу шалгуур орж ирэн, түүнийг хоёул давж чадсангүй бүдэрсэндээ. Хүсч мөрөөдөж байсан хүүхэд, ирээдүйн тухай  яриа бүхэн өнгөтэй дурсамж болон үлдлээ. Гэхдээ бүсгүй түүнээ үргэлж хайрлан, зүрхнийхээ нууцхан өрөөнд хийгээд, Од гэдэг нэрээр л онгойдог түлхүүртэй болгожээ. Магадгүй амьдралд шантрах, хөл алдах зүйл тохиолдох бүрт Одтой дурсамжын хаалгыг онгойлгоод жаргалтай мөчөө дурсчихаад, улам сайханруу хүсэн тэмүүлэх биз. Яаж ч болдоггүй цаг хугацааны даажигнааг эс тоон учирсан хос, хорин жилийн зөрүүг хайраараа хорогдуулж чадсангүй, үе үеэрээ байх хуульд захирагдав.


No comments:

Post a Comment